“Их-Улаан Шивэрт” аялал, жуулчлалын газар нь Улаанбаатар хотоос баруун тийш 468 км-т орших Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Шивэртийн хөндийн байгалийн үзэсгэлэнт газарт байрлаж, дотоод, гадаадын аялагчдыг хүлээн авч, ая тухтай амрааж байна.
Манай жуулчны бааз нь 2014 онд байгуулагдсан бөгөөд аялагч, амрагчдын алжаал, ядаргааг тайлах байгалийн ундарга бүхий халуун рашаан, элэг, цөс, ходоод, нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулж, өвчнийг анагаах, эрүүлжүүлэх увидас бүхий Хүрээ нутаг, Хар хулганатын уудаг рашаан, тохилог орчин бүхий цул модон хийцийн байшин, Монгол үндэсний гэр буудлаар үйлчилж байна.
Байгалийн сайханд эрүүл агаарт тухлаг орчинд амарч, мастер тогоочийн бэлтгэж, хийсэн амт чанартай Ази, Европ халуун хоолоор зоог барин, чөлөөт цагаараа сүүлийн үеийн мэргэжлийн бичлэг бүхий 6000 гаруй Монгол, Орос, Англи, Солонгос дууны сантай караокед дуулах, элсний гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг, ширээний тенисс, шатар, даам тоглох, наран шарлагын талбайд эрүүл ахуйч, эмчийн заавраар биеэ шарах, бага насны хүүхдийг айраг, шар сүүнд оруулж элсэн дээр тоглуулах, жимс түүх, Тамирын голын усанд сэлэн сайхан амрах хүсэлтэй 80-100 зочиныг нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай.
Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн зориулалтаар тусгаарлан байршуулсан бассейн, шүршүүр, угаалга, ариун цэврийн өрөө нь эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэрхэн, тохилог орчинтой. Манай хамт олны найрсаг үйлчилгээ, амрагч, аялагч танд таалагдана гэдэгт найдаж байна.
Шивэртийн азотот халуун рашааны орд нь байгалийн ундарга бүхий их гүнийх бөгөөд дөрөвдөгч галавын настай, газрын гүнээс 1 секундэд 15 л ундран 86°С халуунтай гардаг. Халуун рашааны химийн найрлага нь гидрокарбонат-сульфат натрийн төрөлд хамрагддаг.
Нутгийн зон олонд Хүрээ нутаг, Хар хулганат хэмээн алдаршсан элэг, цөс, ходоод, нойр булчирхайн рашаан нь өвчнийг анагаах, эрүүлжүүлэх увдистай.
Амрагч, аялагчдыг цэвэр, тохилог, орчин бүхий 3-4 ортой монгол үндэсний 15 гэрт хүлээн авах боломжтой.
Гэр бүл, хайртай дотныхоо хүмүүстэй тухалч амрахад зориулан барьж, тохижуулсан цул модон хийц, тавилга бүхий дүнзэн байшиндаа та бүхнийг урьж байна.
Манай ресторан мастер тогоочийн бэлтгэж, хийсэн Монгол үндэсний болон Ази, Европ халуун хоол, зуушаар 80-100 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай .
Чөлөөт цагаа өнгөрүүлэх усан бассейн, сагсан бөмбөг, элсний гар бөмбөг, ширээний теннис, наран шарлагын талбайтай.
Сүүлийн үеийн, хамгийн шилдэг 6000 гаруй Монгол, Орос, Англи, Солонгос дууны сантай караоке өрөөтэй.
Таны бяцхан үрсийг эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангасан сонирхолтой тоглоомын талбай угтаж байна. Тоглоомын талбай
Орчин үеийн стандартад нийцүүлсэн ариун цэврийн өрөө